Европын орнууд зул сарын төлөвлөгөө гаргахад эрт байгааг анхааруулжээ

Европ даяар коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор зул сарын баярын аяллаа төлөвлөхөд эрт байгааг тус тивийн олон орон ард иргэддээ анхааруулжээ. Шведэд зул сарын баярын үеэр зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоож магадгүй тул бэлтгэлтэй байхыг иргэддээ уриалжээ. Харин Ирланд, Францын эрх баригчдын хувьд аяллын төлөвлөгөө гаргах боломжтой эсэхийг тун удахгүй зарлана гэж мэдэгдсэн байна. Зул сарын баярын улирал эхлэхэд зургаан долоо хоногийн хугацаа үлдээд буй энэ үед Европын хэд хэдэн оронд хөл хорио тогтоож, хязгаарлалтын хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байгаа юм.  Португалд шөнийн цагаар хөл хорих газруудыг өргөтгөх шийдвэр гарсан бөгөөд даваа гаргаас тус улсын хүн амын дөрөвний … Continue reading Европын орнууд зул сарын төлөвлөгөө гаргахад эрт байгааг анхааруулжээ